Олон улсын эрдэмтэд Монголд чуулна
- 2016-08-03
- Боловсрол
- 0
“XVII зууны монголчууд ба дотоод Ази” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 8-9- нд Улаанбаатар хотноо болно. Тус хурлыг Монгол Улсын ШУА, ОХУ-ын ШУА, Японы Тохокү их сургууль, ӨМӨЗО-ы Багшийн их сургуулийн Аялал жуучлалын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа аж. Хуралд эрдэмтэд XVII зууны үеийн улс гүрнүүдийн харилцаа, байлдан дагуулал, төрийн тогтолцоо, зүүн хойд Азийн түүхэн дэх монголчууд зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх аж.
Сэтгэгдэл (0)